Өөрийгөө хөгжүүл, Үнэ цэнэ нэм, Өөрийн ертөнцийг өөрчил!

AFA

ТА ЭНЭ ЗҮЙЛИЙГ ҮНЭХЭЭР ХҮСЭЖ БАЙНА УУ? ТА ХҮСЭЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ ХЭР ИХ ХҮСЧ БАЙНА ВЭ?

Сайн байна уу

Санхүүгийн эрх чөлөө гэж юу вэ? Хэрхэн түүнд хүрэх вэ? Бид бүгд санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсэж байгаа. Яагаад гэвэл бидэнд тодорхой хэрэгцээ, бэрхшээлүүд байгаа учраас юм. Тэгээд нэг нэгэнтэйгээ уулзах үед найзад нь мөнгө байвал энийг ч хиймээр байна, хэдэн төгрөг байвал энийгээ ч ингэчихмээр байна. Гээд мөнгөтэй болбол хийх зүйл, авах, ярих юм их байна. Сайхан зүйл хүсэх нь буруу биш ч харин биеллээ олохгүй байвал дан хүсэл нь хангалтгүй гэсэн үг юм.

Харин бид хүссэн зүйлээ биелүүлэхийн тулд төлөвлөж, ажил хэрэг болгож сурах шаардлага байна. Би танд 1, 2, 3 гэж алхам алхмаар бизнесийн зарчим арга барил заахаас илүүтэй өөрсдийн хандлага дотор нэгэн анализ, аялал хийж санаа бодол дотроос хэрхэн зөв, эрүүл философитой эхлэх ёстойг заахыг хүсэж байна. Яагаад гэвэл жинхэнэ санхүүгийн эрх чөлөө нь бидний санаа бодол дотор бий болох ёстой юм. Тийм учраас би танд нэг зүйл хэлэхийг хүсэж байна.


Та одоо өртэй, аль эсвэл хангалтгүй, дунд төвшинд байна уу, аль эсвэл ядуу байсан ч ялгаагүй ТА САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРЭХ БОЛОМЖТОЙ гэж хэлэхийг хүсэж байна. Харин надад нэг асуулт байна! ТА ЭНЭ ЗҮЙЛИЙГ ҮНЭХЭЭР ХҮСЭЖ БАЙНА УУ? Мөн ТА ЭНЭ ХҮСЭЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ ХЭР ИХ ХҮСЭЖ БАЙНА ВЭ? гэдгийг мэдэх нь надад их сонирхолтой байна.

Харин та энэ талаар өөрийн амьдралыг зөв зохион байгуулах, сурах, дасгалжуулахад бэлэн байвал ТАНД БОЛОМЖТОЙ! За ингээд надад танд зориулсан нэг хичээл байна.

Одоо миний гарт 10.000₮ төгрөг байна.  Та одоо юу харж байна вэ? Хамгийн алдартай хөрөнгө оруулагч, тэрбумтан Уорэн Баффэт-ийн дурсамж дотор нэг гайхалтай түүхийг харж болно. Тэр бүр хүүхэд байхдаа хамгийн чухал нэг зарчмыг ойлгосон байсан. Миний бодлоор тэр ойлголт түүнийг өнөөдрийн байр сууринд авчирсан гэж итгэдэг. Тэрээр хүүхэд байхдаа өөрийн хуучин тоглоомоо зараад олсон нэг долларыг хараад арван доллар гэж харсан гэдэг. Яагаад? Яагаад гэвэл мөнгө ургах буюу үржиж өсөх боломжтой гэдийг тэр ойлгосон юм. Та миний ярьж байгаа зүйлийг анхааралтай сонсоорой. Мөнгө нэг үртэй адил юм. Үр ургах чадвартай байдаг биз дээ? Жишээ нь энэ 10.000₮-н дэвсгэрт дээр ямар зураг байгааг та харж байна уу? Энд нэгэн мөнгөн мод байгаа биз дээ? Монголын нийслэл Хар хорин хотод энэ мөнгөн мод байсан. Одоо хамтдаа энэ мөнгөн модыг ажиглая. Энэ модноос айраг, сүү, ундаа буюу амьдралыг тэтгэх ундраг түүнээс гарч буйгаар билэгдэн хийгдсэн байсныг харж болно. Одоо хамтдаа энэ зүйлээс нэг зүйл сурч болно.

Бид тэр мөнгөн модыг өөрийн амьдралд тарьцгаая. Нэг үгээр мөнгийг ургуулж сурах хэрэгтэй. Ингэж би таныг уриалах үед бид зөвхөн мөнгөний төлөө зүтгэх ёстой гэж буруугаар битгий ойлгоорой. Харин энэ мөнгөн модыг амьдралдаа тарьж, тэр мөнгөн мод миний амьдралыг дэмжиж, эрүүл мэнд, боловсрол, орон гэрийг минь улам сайхан болгоход дэмжиж болно шүү дээ. За энэ талаар би та бүхэнд зааж өгөхийг хүсэж байна.

Манай академийн санхүүгийн боловсрол олгох 4 цагийн сургалтыг Ариг Банктай хамтран иргэдэд маш хямд үнээр сурах боломжийг олгож байна. Манай гишүүд энэ боломжийг ашиглаасай гэж бид хүсэж байна.

Сургалт маань зөвхөн 4 дүгээр сард Бямба гариг бүр нийтдээ 4 удаа зохион байгуулагдах бөгөөд нэг өдрийн сургалт нь өглөөний 9 цагаас өдрийн 14.30 мин хүртэл нийт 5 цагийн турш үргэлжилнэ.

Төлбөрийн хувьд маш хямд нэг хүн 10.000 ₮

Энэ холбоос дээр дарж бүртгүүлнэ үү!         https://goo.gl/UHCxsZ

 

Танд амжилт хүсье!

Хүндэтгэсэн

Аксел Фишер

Мөнгө таныг биш, та мөнгийг удирдах уу?

(Урд нь хэзээ ч байгаагүй хямд сурах боломжийг танд олгож байгаа тул энэ боломжийг битгий алдаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг доор оруулав.)

 

Бид бүгд өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр явж байгаа билээ? Бид өмнөх хичээлээр хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд алсын хараа ямар чухал болох талаар ярилцсан. Харин энэ удаа би танд зорилгодоо хүрэхэд тань нөлөөлдөг бас нэг чухал хүчин зүйл болох мөнгө санхүүгийн талаар ярилцъя.

Энэ цаг үед хэрхэн өөрийн санхүүгээ зөв ухаалаг зохицуулах талаар зөвлөгөө өгье! Улс төр, нийгмийн тогтворгүй байгаа энэ үед олон хүмүүс сандарч зарим нь санаа зовниж баггүй хүмүүс дарамт дотор байна. Ер нь ямар нөхцөл байдалд хямрал хүнд тусдаг вэ гэхлээр том зураггүй, нэг үгээр бол төлөвлөгөөгүй явж байгаа нөхцөлд хамгийн хүнд тусдаг.


Доод тал нь 5 нь жил 10, 20, 30 жилийн зорилго, төлөвлөгөө байвал одоо энэ хямралд сандрах зүйлгүй сайн сайхан ирээдүйн төлөөх тэвчээр хүн болгонд бий болдог. Тиймээс санхүүгийн хувьд мөн ялгаагүй алсын хараат төлөвлөлт маш чухал байр суурь эзэлж байгааг та ойлгосон байх. Үүнээс гадна одоо байгаа боломжийг зөв зохистой хэрэглэж, хэмнэх гэдэг чадварыг зайлшгүй эзэмших шаардлагатай. Олонх маань хэмнэх дургүй харин орлогоо нэмэх шаардлагатай байна гэж хэлдэг.

Харамсалтай нь хэмнэхийг сураагүй бол хэчнээн их оллоо ч амжилтад хүрэхгүй байх магадлал өндөр байна. Хэмнэх гэдэг нь амьдралын чанарыг бууруулна гэсэн үг биш юм. харин бидний амьдралд байгаа маш олон сул зардлууд байдаг, түүнээс танах тухай. Бидний амьдралын дотор нуугдсан тэр нянг (сул зардлын эх үүсвэр) олох хэрэгтэй болно. Тэгээд шимэгчийг устгаад дараа нь өсгөх үржүүлэх боломж нээгддэг. Үүний дараа хэмнэсэн мөнгөөрөө хөрөнгө оруулж болно. Цөөнгүй хүмүүс мөнгөнөөс шууд хамааралтай болсон байна. Бараг мөнгөний ажилчин шиг. Бид энэ зүйлийг ойлговол, сурвал бид мөнгөний ажилчин биш харин мөнгийг удирдан ажиллуулах боломжтой.

Ингэж болбол бидний хувьд хямрал харин ч боломж болж мөн эдийн засаг өсөж сайхан цаг ирсэн ч бид даган баясаж гэнэн үйлдэл хийлгүй ухаалаг, амар тайван амьдрах боломжтой болно.

Тиймээс хамтдаа салхи шуургатай, аль эсвэл нартай сайхан байсан ч санхүүгийн хувьд илүү тогтвортой амьдарч, бие даасан, эрх чөлөөтэй, сайхан амьдарцгаая. Та санхүүгийн хувьд амжилттай байгаасаа, ивээл ерөөлтэй амьдарч өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлээсэй гэж би хүсэж байна!

 

Чухал мэдээлэл!

Манай академийн санхүүгийн боловсрол олгох 4 цагийн сургалтыг Ариг Банктай хамтран иргэдэд маш хямд үнээр сурах боломжийг олгож байна. Манай гишүүд энэ боломжийг ашиглаасай гэж бид хүсэж байна.

Сургалт маань зөвхөн 4 дүгээр сард Бямба гариг бүр нийтдээ 4 удаа зохион байгуулагдах бөгөөд нэг өдрийн сургалт нь өглөөний 9 цагаас өдрийн 14.30 мин хүртэл нийт 5 цагийн турш үргэлжилнэ. Төлбөрийн хувьд маш хямд нэг хүн 10.000 ₮

Энэ холбоос дээр дарж бүртгүүлнэ үү!   https://goo.gl/UHCxsZ

 

Танд амжилт хүсье!

Хүндэтгэсэн Аксел Фишер

Таны амьдралын гол шийдвэрийг хэн гаргадаг вэ?

Таны амьдралын гол шийдвэрийг хэн гаргадаг вэ? Магадгүй ингэж асуух үед бид ингэж хариулж болох юм “Би ч нээх шийдвэр гаргаад байдаггүй юм манай эхнэр гаргадаг, Би ч нээх их шийдвэр гаргадаггүй юм манай нөхөр гаргадаг” аль эсвэл ажил дээр “Манай дарга гаргадаг юм” гэж хариулт өгч болох юм. Бидний амьдралд ийм тохиолдлууд байдаг болов ч өнөөдөр энэ үйлдэл дээр хамтдаа нэг дүн шинжилгээ хийцгээе.

Амьдралд нэг хууль үйлчилдэг “Хэрэв би шийдвэр гаргахгүй бол хэн нэгэн шийдвэр гаргах л болно” Заримдаа бид гол шийдвэрүүдийг гаргаагүй хирнээ ойр дотны хүмүүсийнхээ гаргасан шийдвэрүүдэд шүүмжлэлтэй хандах хандлага харагддаг. Гэвч би танд өнөөдөр нэг зүйлийг шулуухан хэлчихье.

Та бид өөрсдөө өөрсдийнхөө амьдрал, ажлын талбар дээр шийдвэрүүдийг гаргах ёстой, сайн биш байвал сурах шаардлагатай. Яагаад бид олонтой шийдвэр гаргахаас зайлсхийдэг вэ гэхлээр шийдвэрийн ард хариуцлага байдагтай холбоотой юм.
Энэ хариуцлагаас бид эмээхдээ зориггүй болж бусдыг өөрийнхөө оронд түлхдэгт. Ийм үйлдэл нь өнгөцхөн харахад хашир хүн мэт харагдах боловч харамсалтай нь бидний харилцах чадвар, бусдыг манлайлах чадваруудыг өсөн хөгжихөд хамгийн их саад болдог үйлдэл юм.

Харин та өөрөө өөрийнхөө амьдрал, ажил амжилтын төлөө өөрөө гол шийдвэрүүдийг гаргаж байгаасай гэж өнөөдөр би таныг ятгаж байна. Мэдээж бидний хайртай ойр дотнын хүмүүс жишээ нь бидний аав, ээж эхнэр, нөхөр, ах эгч дүү нар биднийг шийдвэр гаргахад зөвлөж болно

Харин бидний өмнөөс шийдвэр гаргах ёсгүй юм. Мэдээж та бидний гаргах шийдвэр бүр зөв, алдаагүй байхгүй нь ойлгомжтой.

Гэхдээ энэ алдаа та биднийг өөртөө итгэлтэй, хариуцлагатай нэгэн болж төлөвшихөд тусалдаг бөгөөд хамгийн гайхалтай нь хариуцлагын ард эрх мэдэл үргэлж дагалдаж явдаг юм.

 

Тэгэхээр дан ганц сурч хөгжөөд зогсохгүй өөрийн ертөнцдөө нөлөө бүхий нэгэн болж өсөн хөгжөөрэй. Танд амжилт хүсье!

 

Хүндэтгэсэн

Ш. Амартүвшин

Эрч хүчтэй амьдрангаа амжилтын төлөө

Бидэнд маш олон хүсэл мөрөөдөл байгаа ч зарим нь хараахан биелээгүй байгаа. Харин хүссэн зүйлдээ хүрэхийн тулд бид хөдөлмөрлөх хэрэгтэй. Энэ үед олонхи маань юу гэж илэрхийлж бас ярьж шийддэг вэ гэхлээр “Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд мөнгө сайн олох хэрэгтэй. Ингээд л хүссэн зүйлээ авахын тулд ашигтай л байвал юу ч хамаагүй өдөр шөнөгүй хатуу ажиллахад бэлэн байдаг. Энэ хандлага буруу биш болов ч нэг чухал зүйлийг хайрлах хэрэгтэй. Энэ бол бидний эрүүл мэнд юм. Энэ талаар хангалттай цаг, хөрөнгө зарцуулах арай болоогүй байна, завгүй байна, эхлээд жоохон ажиллаадхая гэсээр байтал нэг л мэдэхэд бид эрч хүчгүй болж, ядраад ажиллах чадвараа алдаж эхэлдэг. Тэгээд хүчээр урагшилж болно. Гэвч ийм амьдрал дэндүү харанхуй, бас дарамттай харамсалтай шүү дээ! Тиймээс аз жаргалыг ганцхан бариа гэж, одоо цагийг зовлон гэж үзэлгүй харин гараанаасаа л сэтгэл хангалуун, өөдрөг, баяр хөөртэй, эрүүл саруул, эрч хүчтэй амьдрангаа амжилтын төлөө урагшилахыг би таньд заахыг хүсэж байна. Эрүүл амьдрахын тулд ганцхан мөнгө, цаг хугцаа хангалтгүй байна гэж хариуцлагаас битгий зугтаагаарай. Бид эхлээд маш энгийнээр амьдралдаа зөв, ухаалаг хэмнэл, хэв маягыг бүтээх хэрэгтэй. Энэ нь хувийн сахилга баттай ихээхэн холбоотой.

Нэгдүгээрт.    Сайн амрах хэрэгтэй. Орой ТВ үзэх цаг, интернет хэрэглэх цагаа багасгаад эрт амарч сур. Мөн өдрийн цайны дараа байгаа газраа 5-с 10 минут богино унтлагыг хийж сураарай. Бас ажлын дундуур хэсэг завсарлага авч салхинд гарч алхаж бай. Эрч хүчийг бид өөрсдөө бүтээж сурах хэрэгтэй. Бид сайн амарч байж гэмээн эрч хүчтэй байх боломжтой болдог.

Хоёрдугаарт. Бид хангалттай ус уух хэрэгтэй. Бид ганцхан өглөө өдөр кофегоор өөрийгөө бөмбөгдөж болохгүй. Харин бид зүгээр цэвэр ус ууж сурах хэрэгтэй. Ус уух нь дан ганц биенд сайн нөлөө үзүүлээд зогсохгүй бидний тархинд хүртэл маш хүчтэй дэмжлэгэ болдог. Тиймээс өдөр тутмынхаа амьдралд ус ууж дадах хэрэгтэй. Энэ нь бас хямд шүү дээ.

Гуравдугаарт. Зөв, эрүүл хоол хүнс сонгож хэрэглэх. Химийн найрлаггүй, тос, чихэр бага эрүүл хүнс хэрэглэх хэрэгтэй. Энэ заавал үнэтэй байх албагүй шүү дээ. Жимс хүнсний ногоогоо түлхүү хэрэглэж, махаа тааруулж хэрэглэх хэрэгтэй. Эрүүл зөв хооллох нь дан ганц жин хасахын тулд биш юм. энэ нь эрүүл мэндтэй холбоотой бөгөөд миний сэтгэн бодох чадварт ч мөн шууд нөлөөлдөг учираас бид эрүүл бас зөв хооллох шаардлагатай байгаа юм. Гол нь эрүүл бас эрч хүчтэй байх бөгөөд жин хасагдах нь нэмэлт бонус юм шүү дээ!

Тиймээс эрүүл, эрч хүчтэй байж гэмээн бид зорьсон зорилгодоо хүрнэ. Тиймээс эрүүл бас эрч хүчтэй амьдарцгаая! Таньд амжилт хүсье!

 

 

Хүндэтгэсэн Аксел Фишер

 

Танд зориулж…

Өнөөдрийг хүртэл таньд илгээсэн хичээлүүд таньд урам зориг өгсөн байх. Магадгүй зарим нэг тань алхам хийсэн байх, чадсан байх зарим нь алдсан ч байж магад. Харин өнөөдөр би таньд энэ зургаар жишээ болгон нэгэн амжилтын үйл явцыг танилцууляа. Би хүүхэд байхдаа ногоо тарьдаг байсан гэж таньд хэлж байсан байх. Би анх огурци тариад 2, 3 хоног хүлээгээд ямар нэгэн зүйл ургаж гарч ирэхгүй болхоор нь сэтгэлээр унаж, үр нь үхсэн юм болов уу? Яагаад болоогүй юм бол “Би чадсангүй дээ” гэх мэт олон зүйл бодож бараг л “За би ногоо тарина гэж байхгүй юм байна” гэж хүртэл бодож амжсан. Харин сүүлд нь газраа ухаж суулгасан үрээ гаргаад хартал хөөрхөн жижигхэн соёо гарсан байлаа. Тэр соёо надад дахин хүлээх тэвчээр, найдвар өгсөн юм. Яг үүнтэй адил бүх юм цаг хугацаатай. Ямар нэгэн шинэ зүйл эхэлсэн бол тэр зүйл бодит зүйл болон бидний гар дээр иртэл өөрийн гэсэн арчилгаа түүнд шаардлагатай цаг хугацааг нөхцөл байдлыг шаарддаг. Харин нэг зүйлийг анхааралтай сонс! Тариад зүгээр л хүлээнэ гэж андуурч болохгүй. Харин ажиллах хэрэгтэй. Ургацаа автал ажил! Хүссэн зүйлээ биелэл болтол арчилж тордон үргэлжилүүлэн хөгжүүлсээр, өөрөө ч хөгжсөөр байх ёстой. Тэгээд тодорхой хугацааны дараа хамтдаа үр шимээ амсах, хүртэх өдөр ирнэ.

Урмын үг сонсох сайхан, харин бодит ажил болгох нэг өөр зүйл. Харин бид сургалтуудаа амьдрал дээр буулгахад тань туслах 4 дэмжлэгийг танилцууляа.

  1. Энэ бол 12 цуврал хичээлийг гарын авлагжуулж, видео хичээлээ dvd дээр буулгасан багц хичээл юм. Энэ багц хичээлийн давуу тал бол интернетгүй орчинд үргэлжлүүлэн суралцах боломжийг нээн өгч байгаа юм. Мөн бага хамт олон, гэр бүлээрээ хамтдаа суралцах сайхан боломжийг өгнө.
  2. Хүн амжилтанд хүрэхийн тулд ялах ёстой эхний зүйл бол өөрөө өөрийгөө ялах явдал юм.  Энэ бол хүссэн зүйлдээ хүрэхэд маань саад болдог муу зуршлаасаа салж, амжилттай, эрүүл амьдралын зуршлыг бүтээх явдал юм.

Мөн цаг төлөвлөлтАлсын хараатай амьдрах нь маш чухал нөлөө үзүүлнэ. Бидэнд яг адил 24 цаг өгөгдсөн байгаа. Харин хэн нь түүнийгээ ухаалаг ашиглаж байгаагаас олон зүйл шалтгаална. Дээрхи зүйлүүдийг цогцоор нь шийдэж, ажиллахад туслах бодит тусламж болсон

 Амьдралын Луужин” 2016-г та бүхэнд танилцуулж байна.Та заавал хэрэглээрэй.

  1. Мөн танд туслах 3 дахь боломж бол танхимын сургалт юм. Бид 3-р сарын 5наас эхлэн Пүрэв гаригын орой бүр 18:00- 20:00 хооронд сургалтуудыг тогтмол зохион байгуулна. Хэрэв таны ажил амжихгүй ачаалалтай байвал бид

Бямба гариг бүр нэг өдрийн сургалтуудыг тогтмол зохион байгуулна. Таньд тав тухтай тохилог орчинд өөртөө хөрөнгө оруулах гайхалтай боломжийг  олгож байгаадаа бид баяртай байна.

  1. Бидэнд зааж зөвлөх хүний туслалцаа үргэлж хэрэгтэй байдаг. Энэ тал дээр таньд туслахын тулд 7 хоног бүр “Дасгалжуулагчийн захиаг” илгээж таньд зөвлөмж, зөвөлгөөг өгөх болно.

Ингээд бид өөрсдийн бүх бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа. Харин одоо төлбөрийн талаар мэдээлэл өгье.

Бид өөрсдийн бүх бүтээгдэхүүнүүдээ Пүрэв гариг болон Бямба гаригийн сургалтууд дээрээ түшиглэн сургалтын хоёр багц бүтээснээ танилцуулая.

Нэгдүгээр багц:

  1. Амьдралын Лууужин 2016” цаг төлөвлөгчтэй хөтөч дэвтэр     –25.000₮
  2. 12 цуврал, гарын авлаг бүхий номтой DVD хичээл.                        –89.000₮
  3. Пүрэв гаригийн оройн 2 цагийн сургалт.                                         -49.000₮

Нийт-   163.500₮

Хоёрдугаар багц:

  1. Амьдралын Лууужин 2016” цаг төлөвлөгчтэй хөтөч дэвтэр     –25.000₮
  2. 12 цуврал, гарын авлага бүхий номтой DVD хичээл.                      –89.000₮
  3. Бямба гаригын нэг өдрийн танхимын сургалт. (Өдрийн хоолтой)      –169.000₮

Нийт – 283.000₮

Харин та яг одоо бүртгүүлбэл бид амалсан ёсоороо таньд 40% -н хямдралыг өгөх болно. Та 40% н хямдрал авсанаар

Нэгдүгээр багцыг 98.000₮-р авч                 та 65.000₮ төгрөгийг хэмнэж байна.

Хоёрдугаар багцыг 170.000₮ –р авч            та 113.000₮ төгрөгийг хэмнэж байна.

 

Мөн бид таныг манай АФА академийн гишүүдийн  AFA Club meeting-д урьж байна.

Энэ өдөр танд манай үйл ажиллагаа болон шинэ хөтөлбөрүүдтэй танилцаж, үнэгүй лекц сонсож өөртөө хөрөнгө оруулж, шинэ хүмүүстэй танилцаж бизнесийн хүрээгээ тэлэх сайхан боломжийг олгож байна.

 

Уулзалт болох өдөр:      2016 оны 02 сарын 25 ны 18:00-20 цагын хооронд

Хаана:                              ХУД. Glaxy tower-н 10 давхарт EEIBS- AFA acdemy

Харилцах утас:                89959910

 

Жич:       Энэ өдөр танд зориулсан оройн хөнгөн зууш болон кофе бэлдэх тул та шууд reply даран имэйлээр заавал урьдчилан бүртгүүлэхийг анхаарна уу!

Удахгүй өөрийн амьдралыг хөгжүүлэх адал явдалтай аялалаа хамтдаа эхлүүлцгээе

Танд амжилт хүсье!

Хүнлэтгэсэн Ш. Амартүвшин

 

Таны өнөөдөр өчигдөрөөс илүү байх ёстой

Өнөөдөр би таньд хүсэж мөрөөдөж байгаа газартаа хүрч, түүнийгээ эзлэхийн тулд тусалмаар байна. Бид ихэнхдээ урагшаа явахын тулд маш их тэмүүлж яарч байдаг. Урагшаа яарах нь буруу биш. Би таны урагшилсан алхам тань улам бат бөх байхын тулд нэгэн зөвөлгөө өгье.

Жишээ нь бид машинтай давхиж явлаа гэж бодъё, зорьсон газраа хурдан хүрэхээс гадна аюулгүй байх нь илүү чухал биз дээ? Аюулгүй байдлыг хангадаг нэг чухал хэрэгсэл бол толь юм. Бид хуртай явах ёстой ч ардаа юу байгааг үргэлж харж, хяналт тавьж байх ёстойг жолооч нар мэддэг.

Харин амьдрал дээр заримдаа бид өнгөрсөн цагийг дүгнэлгүй, зөвхөн урагшаа явах тал бий. Заримдаа ононо, заримдаа алдана. Таны хувьд өнгөрсөн сар магадгүй өнгөрсөн жил амжилттай байсан бол одоо дүгнэлт хийн өөрөөрөө бахархаж амжилтаа заавал тэмдэглээрэй. Харин алдаа гаргаж бүтэлгүйтсэн бол өөрийгөө буруутган бууж өгөлгүй урагшилахын тулд дүгнэлт хийж яагаад ийм болов? Энэ үйл явдалаас юу сурав гэх мэтчилэн заавал дүгнэлт хийгээрэй. Энэ дүгнэх цаг таныг улам туршлагжуулж, хэрсүүжүүлж бас урамшуулан мөн зэмлэх болно. Тэгээд дахиад хий! Төгс болоогүй байж болно гэвч зүгээр дахиад хий. Яг л бодибилдинг шиг. Булчингийн масс нэг хоёр дасгалын дараа хөгждөггүй шиг аливаа үйл мөн ялгаагүй ахин дахин давтан хийж байж өөрийн өнгө аясыг олж нэгэн шинэ зүйл бий болдог.

Continue reading

Шинэ он

Шинэ он гарах үед хүн бүрт шинэ хүсэл тэмүүлэл бий болдог. Амьдралаа сайжрууляа, бизнесээ хөгжүүлье, харилцаануудаа хөгжүүлж дараагийн түвшинд хүргье гэх мэт олон зорилтууд бий болж байгаа. Хэдийгээр шинэ жил ирж байгаа ч амьдралын нөхцөл байдал, чанар сайжрахгүй байх тохиолдол байдаг. Яагаад ? Яагаад гэвэл бидэнтэй тулгараад байгаа саад бэрхшээл, зовлон гуниг, хязгаарлагдмал нөхцөл байдлийг бид харахдаа түүнд бууж өгч түүнтэй тэмцэхээ зогсоодог. Харин өнөөдрийн энэ хичээлийн зорилго бол таныг өмнөө байгаа бэрхшээлд бууж өгөлгүй харин ч тэмцээсэй, амьдралаа дараагийн түвшинд гаргаасай гэдэгт оршино. Магадгүй та ярих амархан харин амьдрал дээр бол өөр гэж бодож магад. Тэгвэл би танд надад тулгарсан саад бэрхшээлийг хэрхэн давсан талаар бага зэрэг хуваалцяа. Би өөрийн амьдралаас та бүхэнд 3 жишээ ярья. Нэг дахь нь магадгүй залуучуудад тус болох байх.

Би 14 настайгаасаа ажил хийж эхэлсэн. 16 настай байхдаа аавыгаа алдаж ээжтэйгээ хоёуулахнаа амьдралын төлөө тэмцэж байсан. Энэ үед үеийн найз нар маань сургуулиа төгсөж дээд сургуульд орцгоон хөгжөөд л гэтэл би гэдэг хүн ногоо тариад л, хар ажил хийгээд л, “Яагаад заавал ганцхан надад ийм зүйл тохиолддог байна аа” гээд л их гутарч шантарж байсан. Гэвч би өнөөдөр таны өмнө зогсоод хүсэл мөрөөдлийнхөө төлөө дуртай ажлаа хийгээд зогсож байна.
Хоёр дахь нь би 26 настай байхдаа санхүүгийн хувьд багагүй амжилтанд хүрсэнч гэр бүлийнхээ асуудлаас болж бүх зүйлээ нураахад хүрч байлаа. Гэр бүл, зүрх сэтгэлийн асуудлыг мөнгөөр, хүч чадлаар, эрх мэдлээр шийдэж болдоггүй маш хэцүү зүйл байдаг. Энэ асуудлыг давж чадалгүй бууж өгч байсан ч маш сайн зөвлөгчийн тусламжтайгаар бууж өгөлгүй даван гарсан юм.
Гуравдугаарт. Би элбэг хангалуун, өлсөж , даарахын аль альнийг нь үзсэн. Үүний нэг хэсэг бол санхүүгийн дампуурал байлаа. Гар дээр байсан бүхнээ алдаж, үр хүүхдээ өлсөхийг харлаа. Бууж өгмөөр байсан ч өнөөдрийг хүртэл бууж өгөөгүй. Одоо би таныг урамшуулаад зогсож байна.

Би таны өмнө байгаа нөхцөл байдлыг ойлгож байна. Гэхдээ Ийм үед би өөрсдийгөө өрөвдөж суух биш харин сөрөн зогсож дараагийн үе рүү орох ёстой. Би танд нэгэн энгийн болов ч маш хүчтэй илэрхийлэлийг хуваалцяа. Бидний өмнө байгаа асуудлууд бодитой болов ч харин жинхэнэ бодит байдлыг танд танилцууляа. Энэ бол бидний бодол санаа юм. Бодол санаа нь дотор л ялагдвал жинхэнэ ялагдал бий болж харин бодол санаан дотроо үргэлж ялалтыг тээж амьдарвал ялалт үргэлж бидний талд байдаг юм. Тиймээс бодол санаагаа цэгцэл, өөрчил, шинэчил найз минь.
Сүүлд нь хүсэж мөрөөдөж байгаа зүйлээ ажил болгох л үлдлээ. Төгс эхлэл гэж байхгүй. Харин нэг хоёр удаагийн бүтэлгүйтэл, алдаан дээрээ бууж өгөлгүй үргэлжлүүлэн хийсээр байх ёстойг чухалчлан захиж байна. Бид хийсэн ч хийгээгүй ч цаг хугацаа биднийг хүлээхгүй шүү дээ. Тиймээс зоригтой байж үйлдэх тун. Учир нь “ Үйлсгүй итгэл бол үхмэл юм” гэж эртний нэг сайхан үг байдаг.
Таньд амжилт хүсье!
Хүндэтгэсэн Ш. Амартүвшин

Алсын хараат төлөвлөлт

Өмнөх захидал дээр бид “Амжилтын тэмдэглэл” хөтлөх ямар ач холбогдолтой болохийг хамтдаа олж мэдсэн. Та үргэлжлүүлэн хийгээрэй гэж би таныг урамшуулж байна. Харин одоо бүгдээрээ урагшаа харцгаая. Яагаад гэвэл одоо 2016 он гарч байна. Магадгүй бид 2015 онд зарим зүйлийг биелүүлж чадаагүй байж болно. Яагаад гэдгийг би сайн мэдэхгүй ч шалтаг хэлбэл мянган шалтгаан олж болно. Заримдаа бидний зүгээс зөв төлөвлөж чадаагүйгээс, зөв цэгээс эхлээгүй  хамгийн чухал зүйлийг орхигдуулсан, чухал бус зүйлд их цагаа зарцуулсанаас болж хүч алддаг. Ямартай ч бид одоо энд зогсож байна. Харин бидэнд одоо ирээдүй байна. Энэ ирээдүйг зөв, ухаалаг төлөвлөж 2016 оноо илүү үр бүтээлтэй, сэтгэл хангалуун эхлүүлээсэй гэж хүсэж байна. Ирж буй ондоо би таныг энэхүү “Амьдралын Луужин” тай хамт ажиллаж амьдраасай гэж хүсч байна. Яагаад гэвэл энэхүү дэвтэр маань

Нэгдүгээрт

“Алсын хараат төлөвлөлт” гэсэн удирдамжаар эхлэж байгаа юм. Ер нь таны алсын хараа, хүсэл мөрөөдөл юу вэ? Бидний хүсэл мөрөөдөл тодорхой бус ерөнхий байвал биелэгдэх магадлал бага байдаг. Харин хүсч байгаа зүйлээ тодорхой бичих жишээ нь ”үүнд хүрмээр байна, түүнд хүрэхийн тулд энэ зуны хугацаанд ийм зүйл хийсэн байх болно” гэх мэт. Тэгээд сар бүрийн төлөвлөгөөндөө оруулаад түүн дээрээ төвлөрөн ажиллаж эхэлвэл бид жинхэнэ маягаар хүсэл мөрөөдөлдөө хүрч чадна. Тэгээд та эргэж харахдаа олон зүйл хийж чадсанаа хараад өөрөөрөө бахархах болно. Ийм учраас бид ирээдүйн төлөө алсын хараа зорилготой байж мөрөөдлөө өөрийн амьдралд бодит биелэл болгон хүлээн авах боломжтой болдог.

Хоёрдугаарт “Зуршил бүтээгч”  энэхүү алсын хараа, хүсэл мөрөөдөлд хэрхэн хүрэх вэ?  Гэнэт гайхамшиг болохийг хүлээх үү? Үгүй. Харин бид өдөр бүр жижиг боловч зөв алхамуудыг хийсээр байх хэрэгтэй. Бууж өгөлгүй энэ алхамуудыг хийж чадвал бид нэг өдөр тэр уулын оргил дээр гарч чадна. Тийм учраас бид өөрсдийн амьдралд нэгэн шинэ соёл, амьдралын хэв маягыг бүтээх хэрэгтэй. Жишээ нь амжилтанд хүрэхийн тулд өглөө хэдэн цагт босох вэ, өдөр тутамын амьдралын хэв маяг ямар байх вэ? Амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлэх гэх мэт амжилттай, үр дүнтэй, эрүүл зуршилыг амьдралдаа бий болгож хэмээн бид нэгэн шинэ гайхалтай зуршилтай болно гэсэн үг.

Энэ хоёр хэсгийн дунд нэг том хэсэг байна.

Энэ бол “Өдөр бүрийн менежмент”  Жишээ нь бид өдрийг хамгийн чухал зүйлсээсээ хийж эхлэх, цагийг зөв төлөвлөх хэрэгцээ байна яагаад гэвэл бид олон зүйлийг зэрэг хийж ядрах ёсгүй. Мөн орой болгон дүгнэлт хийж өөрийн нэг өдрийг өөдрөг, амжилттай дуусгахад энэ хэсэг танд туслах болно. Маш энгийн энэ гурван зарчимыг амьдралдаа хэрэгжүүлснээр бид өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд хялбар болох болно. Бид энэ “Амьдралын Луужин” дотор энэхүү  гурван зүйлийг багтааж таны өдөр тутамын туслагч болгон өгч байгаа нь таньд бидний зүгээс оруулж байгаа хөрөнгө оруулалт юм. Би таныг 2016 оноо заавал “ Амьдралын Луужин” тай эхлээсээ гэж хүсэж байна.

 

Хэрвээ та “Амьдралын Луужин” г авахыг хүсвэл өөрийн ойролцоох Интерном, Мир номын дэлгүүрээс болон олноор захиалах бол 88149181, 89959910 дугаарт холбогдон захиалан аваарай.

Амжилт хүсье!

Амжилтаа тэмдэглэх цаг ирлээ

 

2015 оны хамгийн сүүлийн сар буюу 12 дугаар сар маань талдаа орсон байна. Миний хувьд энэ цагийг их хүлээсэн. Яагаад гэвэл энэ сар бол бидний ирэх жилдээ бэлдэх хамгийн тохиромжтой цаг юм.

АФА академийн зүгээс үйлчлүүлэгч нартаа санал болгодог гурван дүгнэх цаг байдаг.

Нэгт өдөр бүрийн амжилтын тэмдэглэл. Яагаад гэвэл хүмүүс бидний анхаарал орой ихэнхдээ алдаан дээрээ төвлөрдөг нь батлагдсан. Алдаан дээрээ төвлөрөх нь биднийг стрестүүлж, өөртөө итгэх итгэлийг маань бууруулж байдаг. Харин бид амжилт дээрээ төвлөрөхийг санал болгодог. Энэ нь биднийг өөртөө итгэх итгэлтэй болгоод зогсохгүй маргаашийг урам зоригтой эхлэх хүч өгдөг.

Хоёрт сар бүрийн амжилтын тэмдэлэл буюу дүгнэх цагийг санал болгодог. Сар бүр бид амьдрал дээрээ дүгнэлт хийж чадсан зүйлээсээ урам авч ирэх сараа итгэл төгс эхлэх хүчийг олдог.

Гуравт. Харин өнөөдөр бид шинэ оны босгон дээр ирсэн байна. Тийм учраас хүн бүр өнгөрсөн жилд өөрийн хийж бүтээсэн ололт амжилтаа дүгнэх цаг ирлээ. Энэ нь шинэ жилээр байгууллагаасаа бэлэг авахаас юугаараа ялгаатай юм гэж бодогдож магадгүй юм. Бусад хүмүүс бидний амжилтыг олж харан сайшаавал сайн. Харин хэн ч биднийг олж харахгүй байвал, хэн ч биднийг амжилтыг магтан сайшаахгүй байвал яах вэ? Тэгвэл урам хугарах уу? Үгүй. Тийм учираас бидэнд өөрөө өөрийнхөө амжилтыг олж харан түүнээсээ урам зориг, баталгаа авч ирэх ондоо орох ёстой. Энэ бол бидний хариуцлага.

Харин бид таныг урам зоригтой, эрч хүчтэй 2016 оноо эхлээсэй гэж хүсч байна. Тийм учраас одоо суугаад өнгөрсөн жилд өөрийнхөө хийж чадсан, бүтээсэн, олсон зүйлээ санаж бичээрэй. Би таньд амлаж байна. Та өөрөөрөө маш их бахархах болно. Яг энэ сэтгэлийн баяр бахдал таньд саад бэрхшээлийг даван туулах хүч болох болно. Амжилтын тэмдэглэлээ дуусгаад өөртөө “би чадлаа, би бол онцгой  нэгэн” гэж хэлээрэй. Харин анхааруулах ёстой нэг заавар байна. Эхлээд алдаан дээрээ дүгнэлт битгий хийгээрэй.  Эхлээд амжилтаа дараа нь алдаан дээрээ дүгнэлт хийгээд харин өөрийгөө буруутгах биш харин дараа дахин алдлахгүй байхын тулд энэ алдаанаасаа суралцаарай. Алдаа бол таныг дахин алдахгүй байхын тулд сурах ёстой хичээл юм шүү!

За ингээд таньд Шинэ Жилийн Мэнд хүргье! Шинэ оноо итгэл найдвараар, урам зоригоор угтан аваарай. Амжилт хүсье!

 

Хүндэтгэсэн Ш. Амартүвшин

 

 

 

 

Хүн бүрт адилхан 24 цаг өгөгдсөн

Нарлаг сайхан зуны өдрүүд нэгэнт иржээ. Та бүхэн ажил амьдралаа цэгцэлж амралтын өдрүүдээ төлөвлөж байна уу?

Хүн бүрт адилхан 24 цаг өгөгдсөн. Зарим нь энэ цаг хугацааг үнэлж өөрт байгаа бүх боломжийг ашиглан үр бүтээлтэй амьдарч байна. Харин зарим нэг нь үр бүтээлгүй өнгөрөөх нь ч бий. Өнөөдөр би таны ажил, амьдралд эерэг үр дүн авчирах нэг чухал зөвлөгөөг өгье. Энэ бол амжилтын зуршил юм. Бидний алддаг нийтлэг нэг алдаа бол ажил амьдрал хоёрын хоорондох уялдаа холбоог алдагдуулах явдал юм. Юу гэхлээр амжилт гэдэг нь нэг удаа хүрсэн өндөрлөг биш юм. Амжилт гэдэг бол тогтвортой, үр дүнтэй  амьдрах амьдралын хэв маяг юм.

Хэдийгээр ажил амьдралд зааглаж тусгаарлах ёстой  хил хязгаар байдаг ч харин сурах өөрийгөө хөгжүүлэх нь бидний амьралаас тусгаарлагдаж болохгүй чухал зүйлс юм. Жишээ нь эрт босох, цагийг төлөвлөх, зөв хооллож эрч хүчтэй амьдрах гэх мэт зүйлүүд нь заримдаа хийдэг нэг үйлдэл биш харин өдөр бүр хийдэг зуршил болох учиртай юм. Тийм учираас би таныг энэ зуны хугацааг үр дүнрүү чиглэсэн хэв маягтай амраасай гэж ятгаж байна. Зарим нэг хүмүүс бусдыгаа амарч байх зуур гүйцэж авдагч гэж ярьдаг.   Continue reading